Embassy of Mongolia to the Czech Republic

Элчин сайд 2023 оны 1 дүгээр сарын 26-нд Словак улсад оршин суугаа иргэдийнхээ төлөөлөлтэй уулзаж, хөдөлмөрийн нөхцөл, амьдрах орчин, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал бодлыг нь сонсов. Улмаар иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу тэдний ажиллаж буй үйлдвэр, компанийн удирдлагатай уулзах арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна.
Мөн НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Словак улс дахь Төлөөлөгчийн газраас тус улсад оршин суугаа гадаадын иргэдэд зориулсан дасан зохицоход нь дэмжлэг үзүүлж буй арга хэмжээний талаар Элчин сайдад танилцуулав. Тухайлбал, Словакт оршин суугаа гадаадын иргэдэд зориулсан словак, англи хэлний сургалт явуулах, хөдөлмөр эрхлэлт, оршин суух, татвар зэрэг асуудлаар зайлшгүй шаардлагатай хууль зүй эрх зүйн зөвлөгөө өгөх сургалтуудад монголчуудыг оролцуулахаар ажиллаж, улмаар монгол хэлээр гарын авлага гаргахаар зэхэж байгаагаа танилцууллаа. Мөн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах хүсэлтэй, шалгуур хангаж буй иргэдэд тодорхой дэмжлэг үзүүлэх боломжтой талаар ярьж байна. Словакт манай улсын 100 гаруй иргэн амьдарч, хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд Элчин сайд тэдэнд дээр дурдсан боломжуудыг бүрэн ашиглахыг уриалав.
Прага дахь ЭСЯ
2023 оны 1 дүгээр сарын 30

Recent posts

See All
  • Hans Weber
  • July 11, 2025

Philippine National Day Celebrated in Grand Style at Hilton Prague

  • Hans Weber
  • July 11, 2025

U.S. Independence Day Celebrated at the Ambassador’s Residence in Prague

  • Hans Weber
  • July 10, 2025

Argentine National Day Reception in Prague

Prague Forum Membership

Join us

Be part of building bridges and channels to engage all the international key voices and decision makers living in the Czech Republic.

Become a member

Prague Forum Membership

Join us

    Close