Embassy of Mongolia to the Czech Republic

ЭЛЧИН САЙД ЧЕХ УЛСЫН ГХЯ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Д.Гансүх 9 дүгээр сарын 6-нд Чех улсын ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал М.Либржицкийтэй уулзаж, Монгол, Чехийн 🇲🇳🇨🇿 харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтаар ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотноо болох Монгол, Чехийн бизнес форум, Монголд хэрэгжиж буй тахь нутагшуулах төсөл, ойжуулалт, байгаль орчны эко системийн тогтвортой байдлыг хангах төслүүд төсөл, хөтөлбөр хэвийн явагдаж байгаа талаар ярилцав.

Элчин сайд хоёр орны хамтын ажиллагаанд иргэд хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэж, Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлахтай холбоотой чехийн талын дотоод процедур дуусч, Хэлэлцээр ойрын ирээдүйд хүчин төгөлдөр болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндөв.

Ноён М.Либржицкий Чех, Монголын хамтын ажиллагаа идэвхтэй байгаад сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлж, боловсролын салбарт их, дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагаа хамгийн үр дүнтэй байдгийг тэмдэглэв.

Source

Recent posts

See All
  • Hans Weber
  • July 27, 2026

27 Years of Vision and Progress – King Mohammed VI and Morocco’s Journey into the Twenty-First Century

  • Hans Weber
  • July 22, 2026

Pakistani Hospitality and the King of Fruits Mango Garden Party at the New Residence of the Ambassador of Pakistan in Prague

  • Hans Weber
  • July 21, 2026

From Czechoslovak Television to Ambassador in Prague

Prague Forum Membership

Join us

Be part of building bridges and channels to engage all the international key voices and decision makers living in the Czech Republic.

Become a member

Prague Forum Membership

Join us

    Close