Embassy of Mongolia to the Czech Republic

“АЗИЙН БЯЦХАН МУЗЕЙ” – МОНГОЛ, ЧЕХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НЭГЭН ГҮҮР
Чех улс дахь ЭСЯ-ны хамт олон 2022 оны 11 дүгээр сарын 26-нд Лэдце хотод зочилж, “Азийн бяцхан музей”-г үзэж сонирхов. Элчин сайд Д.Гансүх тус хотын Засаг дарга П.Тихаватай уулзаж, Монгол, Чехийн харилцааны чухал хэсэг болсон энэхүү музейн үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Музейг 2004 онд монголч эрдэмтэн Иржи Шима бээр үүсгэн байгуулж, ажиллуулж байна.
Доктор И.Шима энэ өдөр “Миний хайртай Монгол орон: Монгол Улстай хувь заяа холбогдон хамтран ажилласан 60 жил” дурсамж, ярилцлагыг музейдээ зохион байгуулав. Арга хэмжээнд Чех-Монголын Парламентын бүлгийн дарга С.Берковец, Элчин сайд Д.Гансүх, ГХЯ-ны АНДГ-ын хэлтсийн дарга, Элчин сайд И.Бродский нар үг хэлж, орон нутгийн удирдлага, монголч эрдэмтэн В.Капишовска, судлаач, сонирхогчид оролцов.
И.Шима гуай 1962 онд МУИС-д суралцахаар ирсэн анхны чех хүн байсан бөгөөд ийнхүү оюутан, багш, орчуулагч, монголч эрдэмтэн, судлаач, зохиолч, Элчин сайд зэрэг олон мэргэжил, салбарт манай оронтой холбогдон ажиллажээ. Тэрбээр Д.Цэгмид, Б.Ринчин, С.Лувсанвандан, М.Цэдэндорж, Ч.Чимид, Н.Сэр-Оджав зэрэг манай улсын нэрт зохиолч, яруу найрагч, түүхчидтэй нөхөрлөж явсан нандин дурсамжаасаа хуваалцаж, тэдний бүтээлээс орчуулснаа танилцууллаа.
Элчин сайд Азийн бяцхан музей нь Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны түүхийг гэрчлэх олон үзмэр, гэрэл зураг, ном, хэвлэлийг дэлгэн үзүүлж, олон нийтэд сурталчлан таниулж байгааг сайшаан, хоёр орны ард түмэн, хүүхэд залуус биесээ танин мэдэж, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулж байгааг тэмдэглэж, И.Шима гуай болон түүний гэр бүлд амжилт, сайн сайхныг ерөөв. Тус музейн номын сан 1300 орчим номтой гэж тэрбээр ярьж байв.
Прага дахь ЭСЯ
2022 оны 11 дүгээр сарын 27

Recent posts

See All
  • Hans Weber
  • March 27, 2024

Embassy of Slovenia in Prague / Velvyslanectví Republiky Slovinsko v Praze

  • Hans Weber
  • March 27, 2024

Ambasada e Republikës së Shqipërisë në Republikën e Çekisë

  • Hans Weber
  • March 27, 2024

Embajada del Perú en República Checa

Prague Forum Membership

Join us

Be part of building bridges and channels to engage all the international key voices and decision makers living in the Czech Republic.

Become a member

Prague Forum Membership

Join us

    Close