Embassy of Mongolia to the Czech Republic

“ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ”: ЧЕХ УЛСАД АЖ ТӨРЖ БУЙ МОНГОЛЧУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ СОЁЛ, СПОРТЫН ДАРААХЬ АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.
📢2023 оны эхний хагаст зохион байгуулагдах соёл, спортын дараахь арга хэмжээнүүдийн тов гараад байгааг Та бүхэндээ дуулгаж байна. Одоогийн байдлаар зохион байгуулагчдын зүгээс тэмцээн уралдаан болох байраа сонгочихоод бэлтгэлээ хангаж байна. Та бүхнийг идэвхтэй дэмжин оролцохыг уриалж байна. Үүнд:
🟢Чех улсад аж төрж буй монголчуудын дунд зохион байгуулагддаг уламжлалт “Хаврын баяр-спортын тэмцээн” 2023 оны 4 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Прага хотод болно. 2023 оны “Хаврын баяр”-ыг зохион байгуулагчаар Ческа Липа хотын “Уухай” баг ажиллаж байна. Тэмцээний зохион байгуулалт, арга хэмжээнүүдэд хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгж, ТББ, хувь хүмүүс “Уухай” багтай 730-187-192; 776-535-212 утсаар холбоо барьж болно.
🟢Европ дахь Монголчуудын Ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах XIII тэмцээн 2023 оны 5 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Плзень хотод болно. Тэмцээний зохион байгуулагчаар сагсан бөмбөгийн “Хөх Монгол” клуб ажиллаж байна. Тэмцээний зохион байгуулалтыг дэмжиж, хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгж, ТББ, хувь хүмүүс Хөх Монгол клубтэй https://www.facebook.com/groups/944031968954759 холбоосоор дамжуулан холбогдох боломжтой.
🟢Чех улсад суугаа гадаадын ЭСЯ-дын дунд зохион байгуулагддаг “Festival of Embassies” үндэсний соёл урлаг, хоолны соёлоо танилцуулах өдөрлөг 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Прага хотод болно. Элчин сайдын яам Чех улсад үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, уран бүтээлчдийг эх орноо сурталчлан таниулах энэ арга хэмжээнд хамтран оролцохыг урьж байна. Сонирхогч талууд ЭСЯ-тай 224-311-198; 739-015-383; 737-387-771 утсаар холбоо барина уу.
Прага дахь ЭСЯ
2023 оны 2 дугаар сарын 8

Recent posts

See All
  • Hans Weber
  • March 30, 2023

Mittelböhmen will Radwege ausbauen

  • Hans Weber
  • March 30, 2023

Kaufland Global Marketplace wächst: Kaufland.cz startet am 12. April

  • Hans Weber
  • March 30, 2023

Mittelböhmen will Radwege ausbauen

Prague Forum Membership

Join us

Be part of building bridges and channels to engage all the international key voices and decision makers living in the Czech Republic.

Become a member

Prague Forum Membership

Join us

    Close