Embassy of Mongolia to the Czech Republic

ЭЛЧИН САЙД ЧЕХИЙН “MP KRÁSNO” МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Д.Гансүх 3 дугаар сарын 16-нд Чех улсын Валашске Мезиричи хотод төвтэй “MP Krásno” мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн захирал Карел Пилчиктэй уулзав. Ноён К.Пилчик 900-аад ажилтантай тус үйлдвэрт 70 орчим монгол хүн ажиллаж байгааг дурдаж, зарим залуу монгол ажилчдаа Чехийн сургалт, үйлдвэрлэлийн сургуульд сургаж, онол, практикийг хослуулснаар хувь хүнд ч, компанид ч үр ашигтай байдаг гэж ярив. Мэргэжлийн сургуульд сурснаар чех хэл сурахаас гадна боловсролын гэрчилгээтэй болж, цаашид коллеж, их дээд сургуульд суралцах боломж нь нээгдэж байгаа бөгөөд тэрбээр монгол ажилчдадаа сэтгэл хангалуун байдгаа тэмдэглэв. Мөн Монголд очиж байснаа ярьж, Элчин сайдыг өөрийнхөө үйлдвэрт зочлохыг урилаа.
Элчин сайд түүнийг цаг зав гаргаж ирж уулзаж байгаад талархаж, манай иргэдэд тэгш, найрсаг хандаж, улмаар залууст мэргэжилтэй болоход нь дэмжлэг үзүүлж байгааг сайшаан ийм хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсэв.
Тус үйлдвэр нь Чех улсад эхний гуравт орох томоохон мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч юм.
Прага дахь ЭСЯ
2023 оны 3 дугаар сарын 17

Recent posts

See All
  • Hans Weber
  • March 11, 2025

Celebrating National Pride: Bulgaria’s National Day Reception in Prague

  • Hans Weber
  • March 6, 2025

A Celebration of Sovereignty and Freedom: Kuwait’s National and Liberation Day Reception at the Mandarin Oriental Hotel

  • Hans Weber
  • March 6, 2025

An Insight into Japan-Czech Relations: An Exclusive Interview with the Japanese Ambassador

Prague Forum Membership

Join us

Be part of building bridges and channels to engage all the international key voices and decision makers living in the Czech Republic.

Become a member

Prague Forum Membership

Join us

    Close