Embassy of Mongolia to the Czech Republic

ЭЛЧИН САЙД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Элчин сайд Д.Гансүх 2023 оны 3 дугаар сарын 24-нд Чех улсад үйл ажиллагаа явуулдаг “Гэр кэмп” https://altai.cz жуулчны баазыг үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч П.Шагдарыг ЭСЯ-нд хүлээн авч, түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнасныг танилцуулж, шагналыг гардуулж өглөө.
Altai.mn компани нь Чех улсад аялал жуулчлал, монгол гэр амралт, ресторан, монгол хоолны чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бөгөөд үйл ажиллагаагаараа дамжуулан улс орныхоо соёл, монгол үндэсний хоолыг сурталчлахад хувь нэмрээ оруулж байна. Мөн монгол хүн хилийн чанадад хувийн бизнес эхлүүлж, тогтвортой явуулж буй олон амжилттай жишээнүүдийн нэг нь тус компани юм. Тус компанийн ажилчид нь монголчууд байдаг.
Элчин сайд баяр хүргэж хэлсэн үгэндээ, Чех улсад зохион байгуулагддаг олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнд амжилттай оролцож, улмаар оршин суугаа улсдаа эх орон, өв соёлоо таниулах, монголчуудынхаа дунд зохиогддог урлаг, спортын арга хэмжээнүүдийг дэмжин оролцох зэргээр ЭСЯ-тай хамтран ажиллаж ирснийг онцлон тэмдэглэж, ажлын өндөр амжилт хүсэв.
Прага дахь ЭСЯ
2023 оны 3 дугаар сарын 24

Recent posts

See All
  • Hans Weber
  • December 18, 2024

11.12.2024 Qatar National Day: A Celebration of Unity and Heritage

  • Hans Weber
  • December 18, 2024

05.12.2024 Celebrating Independence and Unity: Albanian National Day

  • Hans Weber
  • December 18, 2024

05.12.2024 Celebrating History and Identity: The National Day of North-Macedonia

Prague Forum Membership

Join us

Be part of building bridges and channels to engage all the international key voices and decision makers living in the Czech Republic.

Become a member

Prague Forum Membership

Join us

    Close