Embassy of Mongolia to the Czech Republic

ЧЕХ УЛСЫН БРНО ХОТЫН МЕНДЕЛИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧИД МОНГОЛД АЖИЛЛАНА

Өнөөдөр Элчин сайд Д.Гансүх Брно хотын Менделийн Их сургуулийн доктор, ой судлаач Ян Шебестатай уулзаж, Монголд хэрэгжүүлж буй ой модны төсөл, их дээд сургуулиудын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Европын Холбооны “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) тухай төслийн хүрээнд Монголын ой модны судалгаа, хамгаалалт, боловсон хүчин, чадавхийг бэхжүүлэх дэд төслийг олон улсын 11 их, дээд сургуулиудын Консорциум хэрэгжүүлж байна. Энэхүү Консерциумд Монголоос МУИС, ХААИС, Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль оролцдог бөгөөд Консорциумыг Менделийн Их сургууль тэргүүлэн оролцож байна. Дээрх төслийн шугамаар Менделийн Их сургуулийн Ойн тэнхимийн Ян Шебеста тэргүүтэй 9 багш, судлаачид энэ оны 6,8,9 дүгээр саруудад Монголд очиж ажиллахаар төлөвлөжээ.

Мөн Монгол, Чехийн Боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд оюутан, багш, судлаач солилцоог идэвхжүүлэх, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, цаашид STREAM-ийн ойн төслийг “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй уялдуулах боломжийн талаар ярилцав.

Прага дахь ЭСЯ
2022 оны 6 дугаар сарын 6

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Source

Recent posts

See All
  • Hans Weber
  • May 28, 2026

Azerbaijan Celebrates Independence Day in Prague

  • Hans Weber
  • May 27, 2026

Türkiye’s strategic place in Europe’s future

  • Hans Weber
  • May 27, 2026

European Bridges of Sound in Baroque Troja

Prague Forum Membership

Join us

Be part of building bridges and channels to engage all the international key voices and decision makers living in the Czech Republic.

Become a member

Prague Forum Membership

Join us

    Close