Embassy of Mongolia to the Czech Republic

ГУРВАН ҮЕИЙН БАГШ ШАВЬ НАР ЭСЯ-НД ЗОЧЛОВ
Элчин сайд Д.Гансүх өнөөдөр Чех улсын Усти над Орлици хотноо зохион байгууллагддаг Чехийн алдарт хөгжимчин Коцианы нэрэмжит хийлчдийн уралдаанд оролцсон багш нар, хүүхдүүд, эцэг эхчүүдийг хүлээн авч уулзав. Тус тэмцээний бага насны ангилалд амжилттай өрсөлдөж, гутгаар байранд шалгарсан Ган-Эрдэнийн Гансүлд нарын хүүхдүүдтэй танилцахад таатай байв. Манай хүүхдүүд Монгол Улсын Консерваторын багш, доктор, профессор Ж.Баярсайхан багшийн хамт тэмцээндээ оролцжээ.
Ярослав Коциан 1883 онд Усти над Орлици хотод төрсөн Чехийн хамгийн алдартай хийлч бөгөөд түүний нэрэмжит тэмцээн 1959 оноос зохион байгуулагдаж иржээ. 2023 оны 5 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд болсон 65 дахь удаагийн тэмцээнд Чех, Словак, Монгол, АНУ, Канад, Турк, Унгар, Австри, Польш, Япон, Серби, Израиль зэрэг орны хүүхдүүд оролцжээ.
Ж.Баярсайхан багшид эрүүл энх, сайн сайхныг ерөөж, авьяаслаг хүүхдүүддээ улам их амжилт хүсье.
Прага дахь ЭСЯ
2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр

Recent posts

See All
  • Hans Weber
  • July 7, 2026

Celebrating America’s 250th Birthday – The Reception at the Ambassador’s Residence

  • Hans Weber
  • July 7, 2026

Moroccan Soufism – An Ode to Dialogue and Mutual Understanding

  • Hans Weber
  • July 7, 2026

CAMIC Summer Party 2026 – Celebrating 25 Years of Italian-Czech Business Partnership

Prague Forum Membership

Join us

Be part of building bridges and channels to engage all the international key voices and decision makers living in the Czech Republic.

Become a member

Prague Forum Membership

Join us

    Close