- Hans Weber
- March 27, 2025
Embassy of Mongolia to the Czech Republic
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 4 дүгээр зарлигаар өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн үзэж, жил бүрийн өвлийн Тэргүүн сарын шинийн нэгний өдрийг “Монгол бахархлын өдөр”гэж нэрийдэн бүх нийтээр ёслон тэмдэглэж ирсэн билээ.
Энэ жилийн өвлийн Тэргүүн сарын шинийн нэгний өдөр 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тохиож байгаа бөгөөд ЭСЯ-наас “Монгол бахархлын өдөр”-т зориулсан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Өдөрлөгийн үеэр монгол ёс заншил, түүх уламжлал, өв соёлын талаар ярилцаж, танилцуулга хийх бөгөөд үндэсний урлагийн авъяастай иргэдийг ЭСЯ-тай хамтран ажиллаж, өдөрлөгийн арга хэмжээнд оролцохыг уриалж байна.
ЭСЯ-наас “Монгол бахархлын өдөр”-т зориулан дараахь хоёр арга хэмжээг Чех, Словак улсуудад аж төрж буй иргэдийнхээ дунд явуулахаар төлөвлөж байна. Үүнд:


Иргэд Та бүхнийг өдөрлөгт идэвхтэй оролцохыг хүсье.
Жич: 11 дүгээр сарын 14-ний өдөр болох өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр нь хүргүүлэх юм.
Прага дахь ЭСЯ
2023 оны 10 дугаар сарын 24
Recent posts
See AllPrague Forum Membership
Join us
Be part of building bridges and channels to engage all the international key voices and decision makers living in the Czech Republic.
Become a member