Embassy of Mongolia to the Czech Republic

ЭЛЧИН САЙД ПАРДУБИЦЭ ХОТОД АЖИЛЛАВ
Элчин сайд Д.Гансүх 2022 оны 5 дугаар сарын 31-нд Чех улсын Пардубицэ хотод ажиллах үеэрээ тус хотын Засаг дарга Мартин Харват, Засаг даргын орлогч Якуб Рихэцкий нартай уулзаж ярилцлаа. Хотын удирдлагууд төрөлх хотынхоо тухай дэлгэрэнгүй танилцуулж, тус хотод аж төрдөг монголчууд нь орчиндоо амархан дасан зохицож байгаа, найрсаг сэтгэлтэй хүмүүс гээд олон үндэстэн оршин суудаг энэ газар улс орныхоо соёл, уламжлалыг түгээж байгааг тэмдэглэж байна. Пардубицэ хотод манай 1000 орчим иргэж ажиллаж, аж төрдөг бөгөөд 100 гаруй хүүхэд дунд сургуульд суралцаж, мөн олон бяцхан хүүхдүүд цэцэрлэгт явдаг юм байна.
Элчин сайд Хотын удирдлагуудын зүгээс энд оршин суугаа манай иргэдэд тэгш, найрсаг хандаж, ажиллаж амьдрахад нь таатай орчин бүрдүүлж өгч байгаад талархал илэрхийлэв. Уулзалтад Пардубицэ хотын Интеграцчиллын төвийн захирал Ленка Яношкова, гадаадын иргэд, түүний дотор монголчуудтай ажилладаг “Most prо” ТББ-ын тэргүүн М.Тетрао нар байлцав. Эдгээр байгууллага нь гадаадын иргэдийн дасан зохицох, хэл, соёлыг суралцахад дэмжлэг туслалцаа, зөвлөгөө өгч ажилладаг газрууд юм.
Прага дахь ЭСЯ
2022 оны 5 дугаар сарын 31
 

Recent posts

See All
  • Hans Weber
  • April 24, 2025

Jak Teherán buduje vliv stovky kilometrů od svých hranic

  • Hans Weber
  • April 24, 2025

Iran and the Polisario: Proxy Conflict in North Africa

  • Hans Weber
  • March 27, 2025

Tunisian National Day –March 20th

Prague Forum Membership

Join us

Be part of building bridges and channels to engage all the international key voices and decision makers living in the Czech Republic.

Become a member

Prague Forum Membership

Join us

    Close