Embassy of Mongolia to the Czech Republic

УИХ ДАХЬ МОНГОЛ-ЧЕХИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДЭД ДАРГА С.ГАНБААТАР ЧЕХИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМ ДАХЬ ЧЕХ-МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА С.БЕРКОВЭЦТОЙ УУЛЗАВ
Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Чехийн Парламентын бүлгийн дэд дарга С.Ганбаатар өнөөдөр Чех улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Чех-Монголын Парламентын бүлгийн дарга С.Берковецтэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтаар Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцааг бататган бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллагууд, түүний дотор Парламентын Бүлгүүдийн хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэв.
Гишүүн С.Ганбаатар манай хоёр орны ойр дотно харилцаанд иргэдийн оролцоо нэн чухал үүрэгтэйг тэмдэглэж, Чех улсад амьдарч буй манай 11600 гаруй иргэнд ажиллах, сурах, аж төрөхөд нь тусалж дэмжиж байгаад талархал илэрхийлэв.
Тэрбээр хоёр орны Засгийн газрууд гарын үсэг зурсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг Чехийн Парламент соёрхон батлахыг дэмжсэн явдалд талархаж, ажилчдын нийгмийн сайн сайхан, эрх ашгийг хамгаалахад чиглэсэн энэхүү Хэлэлцээр ойрын хугацаанд хүчин төгөлдөр болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Гишүүн С.Берковэц өнгөрсөн зун Монголд зочилж ирснээ дурсан ярьж, Парламентын бүлгийн даргын хувьд ч, Монголын андын хувьд ч хоёр орны хамтын ажиллагааг урагшлуулах, түүний дотор бизнесийг өргөжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохын төлөө ажиллаж байгаагаа тэмдэглэв.
Уулзалтад Чех дэх Монголын Өргөмжит консул, Финеп группын ТУЗ-ийн гишүүн П.Рейхрт, Чехийн Худалдааны Танхимын Удирдах зөвлөлийн гишүүн, Контекин группын Ерөнхий захирал В.Минарж зэрэг бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, Монголд хэрэгжүүлж буй тодорхой төслүүдийн талаар мэдээлэл хийж, ярилцав. Ирэх 10 дугаар сарын дундуур Чехийн бизнес эрхлэгчид Монголд очиж ажиллахаар бэлтгэж байна.
Прага дахь ЭСЯ
2022 оны 9 дүгээр сарын 21

Recent posts

See All
  • Hans Weber
  • July 26, 2024

Senate Approves Minimum Wage Increase to 47% of Average Wage by 2029

  • Hans Weber
  • July 26, 2024

Czech Republic Faces Russian Hybrid Operations in 2024, Interior Ministry Reports

  • Hans Weber
  • July 26, 2024

South City’s Central Park Nears Completion, Promising a Green Oasis for Residents

Prague Forum Membership

Join us

Be part of building bridges and channels to engage all the international key voices and decision makers living in the Czech Republic.

Become a member

Prague Forum Membership

Join us

    Close