Embassy of Mongolia to the Czech Republic

ЭСЯ-НДАА МОРИН ХУУРАА ЗАЛАВ
Энэ сарын 27-ны билэгт сайн өдрөөр ЭСЯ-ндаа морин хуур залах ёслолыг зохион байгууллаа.
Хуурын хөгийг морин хуурч Ц.Мөнх-Эрдэнэ тэгшлэн, уламжлал ёсоор Жонон харын явдал аялгууг эгшиглүүлж, хурсан олны сонорыг мялаав.
Ёслолын арга хэмжээнд Прага хотноо болсон олон улсын монголч эрдэмтдийн хуралд оролцсон Монголын болон олон улсын нэртэй монголч эрдэмтэн, судлаачид, мөн Чехийн төр, засгийн байгууллагын төлөөлөгчид, Карлын Их сургуулийн Монгол судлалын тэнхимийн багш, оюутнууд, Чехэд үйл ажиллагаа явуулж буй Монголын ТББ-ын төлөөллүүд, бизнес эрхлэгчид, Чех дэх оюутан, залуучуудын төлөөллийг урьж оролцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн, дэлгэрүүлэх тухай” зарлиг 2002 онд гарсан байдаг бөгөөд 2003 онд ЮНЕСКО Монголын уламжлалт морин хуурын урлагийг “Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2008 онд хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн билээ.
Прага дахь ЭСЯ
2022 оны 10 дугаар сарын 30

Recent posts

See All
  • Hans Weber
  • October 23, 2025

Österreichischer Nationalfeiertag 2025 – Glanzvoller Empfang im Sophienpalais (Palác Žofín)

  • Hans Weber
  • October 23, 2025

Mongolian Culture Evening “Fresh Senior” in Prague

  • Hans Weber
  • October 23, 2025

Hungarian National Day in Prague – A Celebration of Sovereignty and Clear Messages

Prague Forum Membership

Join us

Be part of building bridges and channels to engage all the international key voices and decision makers living in the Czech Republic.

Become a member

Prague Forum Membership

Join us

    Close